Tuesday, January 10, 2012

Ах нар 12 жилийн дараа аваргалж Олимпийн эрхээ авчээ



Дөрвөн улсын гар бөмбөгийн эрэгтэй шигшээ баг, тэдгээрийн дотор Оросын тамирчид 2012 оны олимпийн наадамд оролцох эрхээ авлаа. Оросуудаас гадна Польш, Бразилийн баг Лондонд очих эрхээ авчээ. Олимпийн наадмыг зохион байгуулагч эзэн орны гар бөмбөгчид бусдаас түрүүлж эрхээ авсан байна. 
Дэлхийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Оросын шигшээ баг сүүлийн 12 жилд анх удаа ялалт байгуулжээ.
Тэргүүн байрын төлөө шийдвэрлэх тоглолтод оросууд Польшийн багийг 3-2 оноогоор хожсон байна. ДАШТ-ий хүрэл медалийг Бразилийн тамирчид хүртчээ. Харин 2008 оны Олимпийн аварга америкчууд ДАШТ-ий зургадугаар байрт орсон байна. Энэ оны Европын аваргаар шалгарсан сербүүд наймдугаар байр эзлэв.
Дэлхийн цомын төлөөх энэ удаагийн тэмцээн нь эхний гурван байр эзэлсэн багууд 2012 оны Лондонгийн Олимпийн эрх авч болох цорын ганц тэмцээн байсан юм. Ийнхүү олимпийн эрх олгох найман тэмцээн үлдсэний тав нь тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн байх аж. Үлдсэн гуравт нь дэлхийн улсуудын шигшээ багууд өрсөлдөнө. Ийм хамгийн сүүлийн тэмцээн 2012 оны зургадугаар сарын 8-10-нд Италид болно.
Лондонгийн Олимп 2012 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 12-ны хооронд болох юм.

No comments:

Post a Comment